“ХЭНТИЙ НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана.
Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, борлуулалтыг дэмжих, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах зорилгоор “ХЭНТИЙ НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” нэгдсэн арга хэмжээг 2021 оны 10-р сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хот Эвт худалдааны төвд зохион байгуулах тул иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
НИЙТЭЛСЭН: 2021-10-18 өдөр 00:00:0 цаг