“Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан” малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшууллыг татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/-ыг үндэслэн олгодог болно.

2022 оноос “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан” малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшууллыг татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/-ыг үндэслэн олгох болсонтой холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ХХААХҮЯ, МНБҮХолбоотой хамтран уулзалт ярилцлага зохион байгуулж, уг арга хэмжээнд аймгийн ХХААГазрын Захиргаа, аж ахуйн албаны дарга, Мал үржлийн албаны урамшуулал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлгийн газрын тайлан, мэдээ мэдээлэл, тасаг хариуцсан мэргэжилтэн, Татварын хэлтсийн улсын байцаагч, түүхий эд бэлтгэдэг ААН-үүд, түүхий эдийн төлөөлөгчдөөс бүрдсэн нийт 15 хүн оролцлоо.

Дээрх уулзалтаар урамшуулал олгох татварын цахим төлбөрийн баримтын талаарх мэдээлэл, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, мөн уг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр гарах үр дүн зэргийг оролцогч талууд ярилцаж,  энэ ажлын хүрээнд хөдөө орон нутгийн түвшинд малчдад мэдээлэл хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-10 өдөр 00:00:0 цаг