ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: 
Ойрын хоёр хоногтоо зарим газраар бороо орно. 2021 оны 6 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 4-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
6 сарын урьдчилсан төлөв гарлаа. #Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. I 10 хоногийн эхэн, II 10 хоногийн дунд үе, III 10 хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. #Хур тунадас баруун өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орно. I 10 хоногийн эхэн, II 10 хоногийн дунд үе, III 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. #Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй. #Зөвлөмж: 6 дугаар сард нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байгаа тул болзошгүй үеэр усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн I 10 хоногийн сүүл II 10 хоногийн эхэн үер хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгааг анхаарна уу.

 

НИЙТЭЛСЭН: 2021-06-03 өдөр 00:00:0 цаг