МАЛ ТӨЛЛӨЛТ

Мал төллөлт: Аймгийн хэмжээнд төллөвөл зохих 2.1 сая эх малын 1.808.5 мянган толгой буюу 85.0 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг малын төрлөөр авч үзвэл ингэ 586 толгой буюу 76.3 хувь, гүү 64.3 мянган толгой буюу 62.0 хувь, үнээ 98.2 мянган толгой буюу 74.0 хувь, эм хонь 987.2 мянган толгой буюу 87.1 хувь, эм ямаа 658.3 мянган толгой буюу 87.0 хувьтай тус тус төллөсөн байна. Аймгийн хэмжээнд 1.810.3 мянган төл гарснаас 1.781.8 мянган төл бойжиж байгаа нь 98.4 хувьтай байна. Мал төллөлт Галшар, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Бор-Өндөр суманд 88.4-93.7 хувьтай, Баянмөнх, Цэнхэрмандал, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Батноров, Баян-Овоо, Мөрөн сумдад 80.6-87.6 хувьтай, Баянхутаг, Жаргалтхаан суманд 71.5-74.8 хувьтай байна.

НИЙТЭЛСЭН: 2021-06-03 өдөр 00:00:0 цаг