ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан болон Мал үржлийн албаны дарга Г.Гантөмөр нар сумдад албан томилолтоор ажиллалаа

2021 оны 05 сарын 20-24-нд Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан, Мал үржлийн албаны дарга Г.Гантөмөр нар Батноров, Норовлин, Дадал, Баян-Адрага, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сум болон Бэрх, Хурх тосгонд томилолтоор ажиллаж аймгийн Засаг даргын захирамжаар хийгдэж буй бог малын хээлтүүлэгчийн үзлэг ангилалт болон хаврын тариалалтын явцтай газар дээр нь танилцаж, ХХААХҮЯамнаас хуваарилсан хүнсний ногооны /хөнгөлөлттэй/ үрийг сумдад хүргэлээ.

НИЙТЭЛСЭН: 2021-05-25 өдөр 00:00:0 цаг