Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргасан.
Тус захирамжийн хүрээнд “Бусдадаа боломж олгоё” аяныг 2 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15-н хүртэлх 3 сарын хугацаанд зарласны үр дүнд сумдын Сум хөгжүүлэх санд 647,3 сая төгрөг, жижиг дунд бизнесийг дэмжих санд 302,7 сая төгрөг тус тус төвлөрүүлэн ажиллалаа.