ХХААХҮСайдын 2021 оны А/45 дугаар тушаал, мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Галшар үүлдрийн адуу, Галшарын улаан омгийн ямаа, Дадал сумын үхэрт үзлэг ангилалтын ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын 2021 оны А/125 дугаар захирамжийг гаргуулаад байна.
Энэхүү ажлын хүрээнд сумдын ЗДТГазар болон Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүд гурвалсан гэрээ байгуулан аймгийн хэмжээнд 12 сумын 9393 толгой хуц, 5264 толгой ухна, нийт 14657 толгой малыг үзлэг ангилалтанд хамруулаад байна.