Аймгийн хэмжээнд төллөвөл зохих 2.1 сая эх малын 1.588.5 мянган толгой буюу 74.9 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг малын төрлөөр авч үзвэл ингэ 572 толгой буюу 74.6 хувь, гүү 45.3 мянган толгой буюу 43.7 хувь, үнээ 71.4 мянган толгой буюу 54.1 хувь, эм хонь 887.4 мянган толгой буюу 78.5 хувь, эм ямаа 583.7 мянган толгой буюу 77.4 хувьтай тус тус төллөсөн байна.
Аймгийн хэмжээнд 1.589.9 мянган төл гарснаас 1.568.9 мянган төл бойжиж байгаа нь 98.7 хувьтай байна. Мал төллөлт Галшар, Баянмөнх, Дархан, Өмнөдэлгэр, Биндэр, Дадал, Батноров, Мөрөн, Бор-Өндөр сумдад 81.2-92.2 хувьтай, Дэлгэрхаан, Батширээт, Баян-Адрага сумдад 71.6-75.7 хувьтай, бусад сумдад 59.2-64.8 хувьтай байна.