Хөдөө аж ахуйн салбарын экспортыг дэмжих төслийн гэрээг байгууллаа
ХХААХҮЯ-ны дэргэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй "Экспортыг дэмжих төслийн бүтцийн өөрчлөлтийг танилцуулах" арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: "Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын тулгын гурван чулууг ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэж харж байна. Эдгээрийг зэрэгцүүлэн хөгжүүлэх хэрэгтэй" хэмээн онцлон хэлсэн юм.
 
 
Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн бүтцэд нэлээд өөрчлөлт ороод байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй. Голлох дөрвөн салбараас хөдөө, аж ахуйн салбар цар тахлын үед дангаараа өсөлт гаргасан бөгөөд өмнөх оны мөн үеэс бодитоор 13% өсөж, уул уурхайн салбараас ч илүү бүтээмжийг бий болгожээ.
НИЙТЭЛСЭН: 2020-10-06 өдөр 15:20:5 цаг